2022 оны 8 сарын 11
19.6°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

“БҮТЭЭЛЧ САНАЛ”-ЫН АЯНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

   Эрдэнэт үйлдвэрийн баяжуулагчдын дунд “Шилдэг бүтээлч санал”-ын хоёр сарын аян амжилттай өрнөж, өнөөдөр шилдгүүд тодорлоо. Баяжуулах үйлдвэрийн хамт олонд “Эерэг харилцаа хандлага-Амжилтын үндэс” соёлыг түгээх, үйлдвэрлэл, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, бүтээмж нэмэгдүүлэхэд чиглэсэн энэхүү аянд 322 ажилтан 1267 санал гаргаж оролцсоноос 923 нь хорооны зөвшөөрөл авч үнэлэгдсэн байна. Үүнээс маш сайн, сайнаар үнэлэгдсэн саналуудаас хамгийн өндөр оноо авсан шилдэг бүтээлч саналын эздэд өнөөдөр шагнал гардуулсан юм.

ХАБЭА-н чиглэлээр 203 санал ирснээс Дулаан агааржуулалтын хэсгийн засварын слесарь С.Батмөнх, Технологийн чиглэлээр 177 санал ирснээс Нунтаглан баяжуулах хэсгийн баяжуулалтын технологич К.Заманбек, Механикийн чиглэлээр 190 санал ирснээс Өөрөө нунтаглах хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Б.Энх-Эрдэнэ, Эрчим хүчний чиглэлээр 125 санал ирснээс Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийн засварчин Б.Бат-Амгалан, бусад чиглэлийн 49 санал ирснээс цехийн хангамжийн инженер С.Сэрээнэнжав нарын санал “Шилдэг бүтээлч санал”-аар шалгарч өргөмжлөл, 300 мянган төгрөгийн урамшуулал хүртлээ. Харин тус аяны шилдэг оролцогчоор Өөрөө нунтаглах хэсгийн ээлжийн мастер Ц.Батдорж, Шүүн хатаах хэсгийн цахилгааны инженер С.Хатанбаатар, Нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагч Ц.Байгалмаа, Бутлан тээвэрлэх хэсгийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин У.Мөнгөншагай, бутлуурчин Ж.Энхбаяр, Урвалжийн хэсгийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин П.Өгөөдэй нар тодорч өргөмжлөл, 100 мянган төгрөгөөр шагнуулав.

Баяжуулах үйлдвэрийн “Шилдэг бүтээлч санал”-ын аяны шилдгүүдийг санал гаргалтын тоо, чанар, үр дүн, ач холбогдол гэсэн үзүүлэлтээр дүгнэжээ.

About Post Author