2022 оны 8 сарын 11
19.6°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

БУБҮ ХХК эрүүл ахуйн шаардлага хангаагүй тул үйл ажиллагаа явуулах эрхийг түр зогсоолоо

Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг мах боловсруулах үйлдвэр, мал нядалгааны 20 гаруй газарт ШӨХТГ, МХГ-аас хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар уламжлалт аргаар мал төхөөрдөг БҮБУ ХХК эрүүл ахуйн шаардлага хангаагүй байсан тул зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар үйл ажиллагааг зогсоосон байна. Өөрөөр хэлбэл тус газарт орон тооны малын эмч байдаггүй, гарын угаалтуурын хүрэлцээ муу, мөн махаа зориулалтын төхөөрөмжөөр зөөх бус тэвэрч зөөдөг зэрэг зөрчлүүдийг гаргасан тул 14 хоногийн хугацаанд зөрчлийг арилгуулах шаардлага тавьсан байна.

Орхон аймгийн хэмжээнд мах махан бүтээгдэхүүн боловсруулах 4 компани, уламжлалт мал нядалгааны 1 газар, бууз баншны 13 цех, мах ангилан савлах 8 цех, хиамны 2 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. Хяналт шадгалтаар давтан зөрчил гаргасан тохиолдолд үйл ажиллагааг бүрмөсөн хаах хүртэл арга хэмжээ авдаг байна.

About Post Author