2022 оны 10 сарын 6
6.3°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

Баяр наадмын өдрүүдэд иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн гурван чиглэлд түр маршрут баталлаа

Орхон аймгийн баяр наадам энэ сарын 10,11-нд болно. Баяр наадам зохион байгуулах хорооноос өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, зохион  байгуулалт, арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн. Баяр наадмын өдрүүдээр нийтийн тээврийн түр гурван маршрутыг  МХГ-ын дарга, Нийтийн тээвэр, худалдаа үйлчилгээ хариуцсан ажлын хэсгийн ахлагч Б.Жигдэнгомбо баталжээ. 
     Үүнд, Их залуу багаас-Наадмын талбай, Наадмын талбайгаас-Морь барианы газар /Хорооллын эцэс/, Наадмын талбайгаас-Морь барианы газар /Шанд/ гэсэн маршрутаар нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ. 

About Post Author