2022 оны 8 сарын 11
19.7°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

Баян-Өндөр уулын Хүрэнбулагийн ам, Цагаанчулуутын ам зэрэг  ойн сан бүхий 220 га талбайд хортон шавжийн устгал хийж байна

Засаг даргын өнгөрсөн долоо хоногийн шуурхай хуралдаанаар аймгийн ойн сан бүхий газруудад хортон шавж устгах ажлыг зохион байгуулахад шаардлагатай зардлын эх үүсвэрийг шийдвэрлэхийг холбогдох газар, хэлтэст даалгасан. 
    Үүнтэй холбоотойгоор ойн хортон шавжтай тэмцэх тухай аймгийн Засаг даргын 2022 оны А/421 дүгээр захирамжийн дагуу шинэсний шилмүүс хуйлагч (Zeiraphera diniana Gn) ойн хортон шавжийн хүрэнцэртэй тэмцэх түргэвчилсэн арга хэмжээ авах ажлыг үүргийн утаат шүршигч багажаар Баян-Өндөр сумын Баян-Өндөр уулын Хүрэн булгийн ам, Цагаанчулуутын ам, Согоот уулын баруун талын ойн сангийн 220 га талбайд Сум дундын ойн ангиар гүйцэтгүүлж байна. 
       Хортон шавжууд модны ногоон биосфер буюу  навч, шилмүүсээр хооллодог. Мөн иш, модлог хатуу эдээр хооллодог шавьж ч бий.

 БОАЖЯ-ны Ойн хортон шавж, өвчний мэдээллийн санд 6 овог, 29 баг, 73 төрөл, 92 зүйл ойн хортон шавжийн тухай мэдээлэл бүртгэгджээ.  Эдгээрээс 4-5 зүйлийн хөнөөлт шавж хамгийн өргөн тархсан байдаг гэнэ. 

About Post Author