2022 оны 8 сарын 11
19.6°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

АРГА ХЭМЖЭЭНЭЭС ҮЛДСЭН ХОГ СУРАГЧДЫН УХАМСРЫГ ИЛТГЭЖ БАЙНА

Өнгөрсөн мягмар гаригт Орхон аймагт Нийгмийн ухааны улсын XXIV олимпиадын нээлт Хүүхэд залуучуудын театрт болсон. Энэ үеэр оролцож байгаа хүүхдүүдэд мэндчилгээ дэвшүүлэх гэж ЕБС-ийн 60 гаруй сурагчид хамтран тоглолт үзүүлсэн. Үүний дараа театрын хонгил, танхим нь хогонд дарагдан үлдсэн байна. ямар нэг арга хэмжээний нээлтийн дараа иймэрхүү тохиолдол байнга гардаг тул тус  театрын жүжигчин Ч.Уранбилэг өөрийн цахим хуудсандаа энэ талаар нийтлэл үлдээсэн байна.

Энэ тал дээр аймгийн БШУГ-ын газраас тодруулахад энэ асуудал гэрийн бүлийн хүмүүжил, хүүхдийн төлөвшил ухамсрын асуудал. Бид иймэрхүү асуудлыг хичээлээр заана гэж байхгүй. Гэхдээ сургуулиуд байгалийн ухаан, иргэний боловсрол, иргэний ёс зүй хичээлээр ордог байх гэсэн тайлбарыг өглөө.   

About Post Author