2022 оны 10 сарын 6
6.1°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

Авто замын нөхөлт хийж байна 

Зорчих хөдөлгөөн ихтэй хэсгүүдэд авто замын нөхөлт хийж байна

Жил бүрийн аравдугаар сард авто замд үзлэг шалгалт хийж нөхөх шаардлагатай авто замын судалгаа тооцоог гаргадаг. Өнгөрсөн жил хийсэн үзлэг шалгалтаар аймгийн хэмжээнд 2970 метр квадрат талбай бүхий авто замд нөхөлт хийх судалгааг гаргасан. Үүнд шаардлагатай 193 сая төгрөгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж  “Орхон АЗЗА” ОНӨК өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-наас бэлтгэл ажлыг хангасан. 

    Ингээд тавдугаар сарын 15-наас  авто зам нөхөх ажил эхэлж баяр наадмын өмнө нөхөх шаардлагатай 2970 метр квадрат талбайг  нөхөж дуусгасан. 
Зургаа болон долоодугаар сард бороо их орсны улмаас шинээр замын эвдрэл нэлээн хэсэг гарсан. Ажлын хэсэг дахин авто замуудад үзлэг хяналт хийхэд шинээр 2500 метр квадрат талбайд эвдрэл үүсч нөхөлт хийх шаардлагатай байгаа талаар мэдээлэв. Тиймээс энэ долоо хоногт багтаан эхний ээлжинд зорчих хөдөлгөөн ихтэй хэсгүүдийн 700 метр квадрат талбайд авто замын нөхөлт хийж дуусгахаар төлөвлөсөн. 

   Энэ сарын 6-наас Дөмөг худалдааны төвөөс БОЭТ хүртэлх авто замд нөхөлт хийсэн бол өчигдөр Дэнж, Эрдэнэ багийн 203 метр квадрат талбайд нөхөлт хийх ажлыг эхлүүлсэн. 
Цэвдэгтэй мөн бороо ус ихээр урсны улмаас байнга эвдэрч, жил бүр нөхөлт хийдэг авто замуудыг ирэх онд дорвитойхон засварлахыг зорьж байна.  

About Post Author