2022 оны 8 сарын 11
19.6°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

АЙМГУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИРЭЭНИЙ ТЕННИСИЙН ТЭМЦЭЭНД 100 ГАРУЙ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

Орхон аймагт ширээний теннисийн 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Энэхүү тэмцээнийг анх 2019 онд Өмнөговь аймгийн Ширээний теннисийн холбоо анх санаачлан амжилттай зохион байгуулж Орхон аймгийн баг тамирчид тэргүүн байрыг авч байсан түүхтэй. Цар тахлаас улбаалан хоёр жил өнжиж энэ жил манай аймагт зохион байгуулагдаж байна.

Тус тэмцээн гурван өдрийн турш болох бөгөөд нийт 17 аймгийн 105 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорино. Энэхүү тэмцээн нь тамирчдын чансааг гаргаж ирэхээрээ онцлогтой юм.

Орхон аймагт ширээний теннисийн гурван клуб тогтвортой үйл ажиллагаагаа явуулдаг. Он гарсаар ширээний теннисийн улсын аварга шалгаруулах болон насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн болжээ. Тэмцээнд Орхон аймгийн баг тамирчид амжилттай оролцсон тул тамирчдын бэлтгэл хангалттай хангагдсан гэж аймгийн Ширээний теннисийн холбооны тэргүүн Ц.Нармандах хэллээ.

About Post Author